Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шуурхай: Бямба гарагаас хатуу хөл хорио тогтоох бөгөөд хугацааг нь тогтоогүй байна
100

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-ны бямба гарагын өглөөний 06.00 цагаас хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хатуу хөл хориог хэд хоногийн хугацаатай тогтоохыг одоо ярилцаж байгаа аж. Эрдэмтэд хөл хорио урт хугацаагаар тавих тусмаа тархалтыг хумих, халдвар гарах тоог бага болгох боломжтой гэж үзэж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй байгаа тул ирэх сарын ЭМЯ-аас 14-21 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг хүргүүлээд байсан билээ.



