Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сөүл-Улаанбаатарын онгоцоор өнөөдөр 167 иргэн ирнэ
00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын онгоц өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 167 иргэн эх орондоо ирэх бөгөөд тэднийг “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг” зэрэг зочид буудалд тусгаарлана.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



