Вакцинжуулалтаараа тэргүүлэгч Израильд дельта хувилбарын тохиолдол огцом нэмэгдэж байна

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:гншү.jpg
legacy:израйл.jpg

Израиль улс нь 12 ба түүнээс дээш насны хүмүүсийн 78 хувийг бүрэн вакцинжуулж, вакцинжуулалтаар дэлхийг тэргүүлж буй улс бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас амны хаалт зүүхийг шаардахаа зогсоогоод байсан билээ.

Зургадугаар сард хязгаарлалтыг цуцалснаас хойш тус улсад коронавирус халдварын тохиолдол дахин гаран огцом нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийг гайхшруулж байна.

legacy:Damdinnyam/нэш.JPG

Судлаачид үүнийг дельта хувилбартай холбон тайлбарлаж байна. Делтагийн хувьд бүх нийтийн дархлаа тогтоогүйгээс халдварын тохиолдол өсөж байгаа аж. Израилийн иргэд хэдийгээр Pfizer вакцинаар дархлаажсан боловч энэ нь бүх нийтийн дархлаанд хангалттай биш байгаа юм.
Мөн Израилийн хүн амын 25 орчим хувийг 12-оос доош насныхан эзэлдэг тул халдвар бага насны хүүхдүүдээр дамжин тархаж байгааг албаныхан мэдээлжээ.