Манай тамирчин Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1102/Дэлгэрмаа.jpg

Сербийн нийслэл Белград хотод эхэлсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй манай улсын тамирчин Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

Э.Дэлгэрмаа шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны Европын АШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар онооны чанараар ялагдсан хэдий ч түүнийг ялсан өрсөлдөгч нь хагас шигшээд ялснаар манай бөх Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ..

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 2 эмэгтэй, 5 эрэгтэй тамирчин оролцож байгаа аж.