Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг үзэглэлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Amarsaihan/95532b87-c703-4bb2-8cf0-179d7fa06323.jpg

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу тавих Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын гэрээнд албаныхан гарын үсэг зурлаа. Тодруулбал, төслийн хүрээнд 2022-2023 онд хийх инженер геодези, хайгуул судалгааны ажлын гэрээнд өнөөдөр /2022.02.28/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Төслийн цогц арга хэмжээний хүрээнд төрөөс дэмжих тухай хуулийн төслүүд ойрын хугацаанд эхэлнэ. Мөн төслийн хэрэгцээнд зориулж газар олгох тухай асуудлууд тулгамдсан. Хийн хоолойг татах зурвасын дагуу газар олголтыг хийх, тусгай хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах, хийн хоолойн барилга угсралтын ажлуудыг саадгүй явуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хоёр талын Ажлын хэсэг нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу хийж, тухай бүрт нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    манай улсад асар их өгөөжтэй энэ бүтээн байгуулалтыг элийдорж арван жилээр хойшлуулж биднийг хорлосон. Монгол улсыг мөнхийн хоёр их хөрштэйгөө харьцах уур амьсгалыг хүйтрүүлж хөндийрүүлэх болж өгвөл өнгөт хувьсгал нэрээр улс орныг сүйрүүлэх америкчуудын захиалгагүй биелүүлэхийн төлөө цахиагийн элбэгдорж маш шаргуу хичээн зүтгэж байна

  • З
    Зочин

    Ийм эргүү хүмүүс байх гэж энэ дайнд энэ хийн хоолой их асуудал дагуулсан тэрийг нь мэдсээр байж дэлхийгээс зөрж оростой гэрээ хийгээд инээгээд сууж байдаг ээээ мал эээ мал

  • З
    Зочин

    Путины дайныг дэмжээд байгаа юмуу нүб хориг тавиад байхад