Д.Сосорбарам: Масктангуудын талаар цагдаагаас ирж мэдүүлэг сэлт авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/02/_M1A4406.jpg

МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан иргэд жагссан. Тодруулбал, өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:30 цагт нүүрэндээ баг зүүсэн арав гаруй иргэн ирсэн байсан талаар тэрбээр мэдээлсэн юм. Тухайн иргэдийн талаар цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг авчээ. Энэ талаар МУГЖ Д.Сосорбарам "Масктангуудын талаар Чингэлтэйн цагдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй ирж мэдүүлэг сэлт авлаа.Нэн даруй ямар арга хэмжээ авсныгаа ил тод зарлах байх хүлээж л сууна. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуугарсныг цагдан хорьж, хүний эрх зөрчигчдийг эвийлдэгээ хэзээ болих вэ" гэв.

Масктангуудын талаар Чингэлтэйн цагдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй ирж мэдүүлэг сэлт авлаа.Нэн даруй ямар арга хэмжээ авсныгаа ил тод зарлах байх хүлээж л сууна.Эрх,эрх чөлөөнийхөө төлөө дуугарсныг цагдаг хорьж,хүний эрх зөрчигчдийг эвийлдэгээ хэзээ болих вэ?

— Д.Сосорбарам (@so_tovgor) July 27, 2022