Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Урьдчилан сэргийлэх үзлэгээр бэлгийн замын өвчлөлүүд илэрч байна“
00

Өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс улс орон даяар хүн амыг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрт илрүүлгийн ажилтай холбоотой мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "Хүүхдүүдэд 5-6 төрлийн шинжилгээ хийж байгаа. 170 мянга орчим хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Хүүхдүүдийн дунд шүдний гаж хөгжил, нүдний харааны өөрчлөлт түлхүү илэрсэн. 0-17 насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл өндөр байгаа нь харагдаж байна. Мөн үзлэгээр бэлгийн замын өвчлөлүүд нэлээн илэрч байгаа. Энэ чиглэлд тандалтын арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хийж байна" гэв.


.webp)
