ХОВД: ИТХ дахь МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:hovd zasag/296882733_428916112636964_3324104099619500765_n.jpg

Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар аймгийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргаар Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох тогтоолыг танилцууллаа. Дөнгөж сая ИТХ дахь МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.

Сануулахад, Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.