ИНФОГРАФИК: Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан хоёрын нэгийг Засаг даргаар сонгох ИТХ-ын төлөөлөгчдийн бүтэц

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:dulaan awtonbus/298830987_794493931895598_2095837672723219874_n.jpg

Ховд аймгийн ИТХ Засаг даргыг сонгох асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа нар өрсөлдөж буй.

Засгийн газрын шийдвэрээр Б.Дүгэржавыг Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш МАН-ын бүлэг анхнаасаа Т.Дэлгэрсайханг томилох төлөвлөгөөтэй байсан боловч өөр нэгэн хувилбар орж ирсэн нь Э.Болормаа юм. Энэ байдлаас шалтгаалан ИТХ нь хүндхэн байдалд оров бололтой. Тодруулбал, ИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдааны үеэр буюу өглөө 11 цагийн орчимд нэг цагийн завсарлагаа авсан боловч одоог хүртэл хуралдаж дуусаагүй хэвээр байна. Түүнчлэн нэр дэвшигч Э.Болормаа завсарлагааны үеэр АН-ын бүлгийн төлөөлөгч нартай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн талаар бүлгийн дарга нь мэдээлсэн юм. Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүтцийг та бүхэнд сонирхуулж байна.