Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон Л.Мөнхбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 9 сек
00
legacy:Chuulgan/301373402_477785324198161_5376063772590829417_n.jpg

УИХ-ын чуулганаар зарим байнгын хороодын дарга нарыг томиллоо. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.2 хувийн саналаар Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар томилогдсон. Тэрбээр дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны дарга асан С.Бямбацогтоос үүрэг ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо. Түүний хувьд 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй гишүүн юм. Л.Мөнхбаатарын намтрыг та бүхэнд хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

-1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль

-1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр

-2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр

-2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

-1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

-2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

-2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

-2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч

-2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч

-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

-2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх

-2014-2016 онд“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.