Сураггүй алга болсон малчны цогцсыг гурван өдрийн дараа олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улааншороот багийн “Хүрээтийн сухайт” гэдэг газарт малчин Л, наймдугаар сарын 28-ы өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:24 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиж 26 настай эрэгтэй Л-ийг 10 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 31-ний өдрийн 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.