“Приус-20” автомашинтай зорчиж явсан иргэн ачааны автомашинтай мөргөлджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж байсан “Приус-20” загварын суудлын автомашин “Хино” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гаржээ. Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Бор-Овоо” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 18:32 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн А-ын “Хино” загварын ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн, мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн Б /14 настай, эрэгтэй/ нарыг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.