Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дулааны шугамын ухсан нүхэнд унажээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/283528483_5176381902410649_8330115079165931581_n.jpg

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Задгай” дулааны шугамын ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход иргэн Э /50 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь дулааны шугам сольж байсан 1 метр 60 см гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.