БНХАУ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу энэ сарын 10-12-ны хооронд МУ-д айлчилна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:8 12/1062285e-3575-4f44-99df-21068bcbc1a5.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-д бараалхана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.