Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АНУ-ын сагсан бөмбөгчдийг Оросуудыг бойкотлохыг уриаллаа
00

"Портлэнд"-ийн супер од Дэмион Лиллардын агент Аарон Гудвин АНУ-ын сагсан бөмбөгч бүсгүй Бриттни Грайнерийг баривчилсантай холбогдуулан ОХУ-ын багуудыг бойкотлохыг уриаллаа.
Ирэх улиралд Оросын сагсан бөмбөгийн лигт дор хаяж 31 (үүнээс 1 эмэгтэй) америк тоглогч тоглохоор болсон бөгөөд Гудвины үзэж буйгаар шинэ гэрээ байгуулах нь "Бриттни болон АНУ-ын сагсан бөмбөгийг үл хүндэтгэсэн хэрэг" хэмээн мэдэгдэв.
ОХУ-ын шүүхээс Грайнерийг хар тамхи хууль бусаар хил давуулах гэсэн хэргээр 9 жилийн хорих ял, 1 сая рублийн торгууль ногдуулсан юм.



