Л.Энх-Амгалан: Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн асуудалд надад ямар ч ЭРХ АШИГ байхгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 8 сек
10
legacy:_shariljjj/NewFolder 1/302395901_661718651679680_1252816928249277004_n.jpg

гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан. Гэвч эл шийдвэрийг тус сургуулийн эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, өнөөдөр ч БШУЯ-ны гадаа жагсаалаа үргэлжлүүлж байна. Тэгвэл Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тушаалтай холбоотой зарим асуудлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөхдөө тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн тайланг үндэслэл болгосон гэж танай яамнаас мэдэгдсэн. Санхүү, удирдлагын тайлангаар ямар алдаа, дутагдал илэрсэн юм бэ?

-Авилгатай тэмцэх газар дээр тухайлсан хэргүүд шалгагдаж байгаа юм билээ. Тухайлбал, өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдтэй түрээсийн гэрээ байгуулсан гэдэг ч юм уу. Өнгөрсөн намар БШУЯ хяналт шинжилгээ мониторингийн газрын аудитын шалгалт оруулсан. Тухайн сургууль дээр олон зөрчил дутагдал гарсан. Тиймээс цаг хугацаатай үүрэг өгсөн. Үүнийг арилгуулах ёстой. Давхар Авилгатай тэмцэх газар дээр шалгаад явж байгаа юм билээ.

-Олон нийтийн дунд таныг Ж.Соронзонтой эрх ашгийн зөрчилтэй учраас ийм шийдвэр гаргалаа гэх хардлагууд ч гараад байгаа. Танд үнэхээр ийм эрх ашгийн зөрчилтэй зүйл бий юу?

-Надад ямар эрх ашгийн зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчилтэй байсан бол би ийм шийдвэр гаргана гэж үү.

-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн эцэг, эхчүүд жагсаал цуглаан зохион байгуулж байна шүү дээ. Жагсаалтай холбогдуулж та байр сууриа илэрхийлэхгүй юу. Таныг Ж.Соронзон жагсаалд турхирсан гэх твиттер хуудаснаа жиргэсэн мэдээллээ нягталсан эсэх дээр асуумаар байна?

-Өчигдөр та бүхэн харсан байх. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр сургуулийнхаа хамт олны дотоод групп дээр 7 хоног бүр жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл бидэнд ирсэн учраас үүнийг олон нийтэд ил болгосон.

-Ж.Соронзон сэтгүүлчийг доромжилж, ялгаварлан гадуурхсан шинжтэй үг, үйлдэл гаргасанд нь олон нийт бухимдалтай хандсан. Таны хувьд БШУ-ны сайдын хувьд болоод хувьд хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сургуулийн захирал байтугай багш ч хүнийг өнчин, ээжийг нь архичинаар нь дуудах ёс суртахууны алдаа байж болохгүй. Энэ утгаараа ч гэсэн Ж.Соронзон бол цаашид сургуулийн хувьд ч, боловсролын салбарт ч ажиллах ёс зүй байхгүй, дуусгавар боллоо гэж харж байна.

-Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ны Элчин сайдын яамнаас эл тушаалтай холбогдуулан гаргасан мэдэгдлийн тухайд?

-Захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Аль ч улсын элчин сайдын яам МУЗГ-ын гаргасан болон БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэх болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл гэж харж байна. Энэ асуудал дээр удахгүй ГХЯ-наас ноот бичиг гаргах байх гэж бодож байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭВДЭРХИЙ ТЭВШИЙГ НЬ ТЭВРҮҮЛ

    ОДОО НААД ДАВАРСАН АВГАЙН АСУУДЛЫГ ХАЯАЧЭЭ, ЗАЛХАЖ БАЙНА. ХАРВААС АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН ШИГ ДАВАРСАН АВГАЙ БОЛОХ НЬ ИЛТ БАЙНА ШДЭЭ. НӨХӨР НЬ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЙХДАА ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИЖ 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАДГАЛАМЖТАЙ БОЛСОН АСУУДЛЫГ АТГ ШАЛГААЧ. СОРОНЗОНТОЙ ЖИНХЭНЭ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БЭР ДҮҮ Ш.СОЛОНГО ГЭДЭГ НЭГ ДАВАРСАН АВГАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН СУУДАЛ БӨГЛӨӨД СУУЖ БАЙНА. Ш.СОЛОНГО АВГАЙ БОЛ ЗГХЭГ-Т ДЭД ДАРГА ХИЙЖ БАЙХДАА ОЛОН ХҮНИЙГ ХОРЛОСОН ХАР ШИВЭГЧИН. Ш.СОРОНЗОНГИЙН ТӨРСӨН ЭГЧ Ш.ОТГОНБАЯР ГЭЖ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ХЯНАЛТЫН ПРОКУРОР БАЙХДАА ОЛОН ГЭМГҮЙ ХҮНИЙГ ХИЛС ХЭРЭГТ ЯЛЛАЖ АМЬ АМЬДРАЛААР НЬ ХОХИРООСОН ХАР ЯРГАЧИН АВГАЙ БАЙСНЫГ ХҮМҮҮС САЙН САНАЖ БАЙГАА. ИЙМ Л ХОРТ МОГОЙНУУД МОНГОЛЫН ТӨРИЙН АЛБАНД АХ ДҮҮ ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨРӨӨ БҮЛЭГЛЭН СҮЛЖЭЭ ҮҮСГЭН ҮҮРЭЛСЭН БАЙХАД МОНГОЛ УЛС ЯАГААД Ч ХӨГЖИХГҮЙ. Л.ЭНХ-АМГАЛАН САЙД САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.