Н.Мөнхнасан: Бид нүүрсний компаниудтай өрсөлдөж л вагон түрээс авдаг

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5 Шар/69C05482-5E2C-42F3-92CE-AAC664884C2D.jpeg

“Монцемент” ХХК томоохон бүтээн байгуулалтын ажлуудад цементийн нийлүүлэлтийг хийж байгаа боловч вагон хангалтын асуудал тулгарч буйг өнгөрөгч гуравдугаар сараас сануулсаар ирсэн. Тухайлбал, Дарханы замд Монцемент одоогийн байдлаар 235 вагон-15,500 тн цемент өнөөдрийг хүртэл тасралтгүй нийлүүлж байгаа аж.

Энэ талаар “Монцемент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан "Хил гаалийн асуудлаас болоод вагоны эргэлт удааширсан. Ер нь бид нүүрсний компаниудтай өрсөлдөж л вагон түрээс авдаг. Энэ жил нүүрсний үнэ өндөр байгаа учраас тэр хэмжээгээр вагоны түрээс нэмэгдэж байна" гэв.

Хил гаалийн асуудлаас болоод вагоны эргэлт удааширсан. Ер нь бид нүүрсний компаниудтай өрсөлдөж л вагон түрээс авдаг. Энэ жил нүүрсний үнэ өндөр байгаа учраас тэр хэмжээгээр вагоны түрээс нэмэгдэж байна.

— Н. Мөнхнасан (@Nasaa88) September 13, 2022