ЗГ-аас хэрэгжүүлж байгаа сургалтад хамрагдаагүй төрийн албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/300716629_5214940545242034_1268391134908445821_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын УИХ-аар батлагдсан Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын зорилго зорилтыг иргэд болон төрийн алба хаагчдад сурталчилан таниулах сургалтыг зохион байгуулж байгаа. Есдүгээр сарын 10-ны өдөр Батлан хамгаалах яам болон Барилга хот байгуулалтын яамдын ажилчид эл сургалтад хамрагдсан. Уг сургалтад Батлан хамгаалах яамнаас хамрагдах ёстой 90 алба хаагчийн 70 хувь, БХБЯ-наас 100 албан хаагчийн 37 хувьтайгаар хамрагджээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй сургалтад оролцоогүй албан хаагчдад ЗГ-ын шийдвэрээ цалингийн 10 хувийн торгуулийн арга хэмжээ авна" гэлээ.