Ц.Цэрэнпунцаг: Гадны зээл тусламжгүй бид яаж амьдрах юм, авч л таараа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:tserenpuntsag/MPA PHOTO2020-7-6667.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Гаднын зээл тусламжгүйгээр явах нөхцөл байхгүй байгаа. Зээлээ авах ёстой. Гэхдээ бага хүүтэй олж ирэхийн тулд төсвийн сахилга баттай байгаагаа гадагш харуулах ёстой. Хөгжил, дэвшлийг бий болгоход санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч нар чухал. Үргээмээргүй байна. Хэчнээн жил айлгаж хөөв. Сонгогчдод сайн хүн болж харагдах гэж гадаадын хөрөнгө оруулагчдын хөөж туудаг. Ер нь бид гадны зээл тусламжгүй яаж амьдрах юм, авч л таараа. Авахдаа яаж зарцуулах вэ гэдэг л асуудал байгаа" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хэрэг алгаа

    ГАДНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖЫГ ТӨР АВАХ ХЭРЭГГҮЙЭЭ, ДАРГА НАР ХУЛГАЙЛЖ ИДСЭЭР БӨӨН ӨР болчихоод бна,ГХО ийг дэмжээд казино болон бусад хөрөнгө оруулалтыг хамгаалж өгөөч, захын новшнууд малчид дээрэмчид, төрийнхөн дарамтлаад айлгаж хөөж тууж дарамлахыг болиулаач ,мөнгө төгрөг ороод ирэхээр шалгаж малгахаа болиоч