ГХЯ: Яг одоо Сөүл дэх Консулын газраас зодуулсан эмэгтэйн асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:gadaad hariltsaa/308182514_588213889749965_5734315776101574138_n.jpg

Өчигдөр /2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлсэн талаар мэдэгдсэн.

Тэгвэл эл асуудлыг ГХЯ-наас тодруулахад "Сөүл дэх Консулын газар яг одоо зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна. Цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Хэзээний бичлэг, хэн болох нь гэх мэтээр хэргийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.