Австралийн регбигийн лигийн тоглогч Испанийн клубээс нас барсан байдалтай олджээ

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/10/10.1/Capture-3.JPG
legacy:post/10/10.1/_127253529_liam.jpg.webp

Австралийн регбигийн лигийн тамирчин найзуудтайгаа зугаалж яваад сураггүй алга болсон. Гэвч харамсалтай нь Испанид нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, шөнийн цэнгээний газрын шалан дээрээс цогцсыг нь олсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлээд байна.

Тэрбээр орон нутгийн цагаар мягмар гарагийн үүрээр Сала Аполло шөнийн цэнгээний газраас гарахдаа найзуудаасаа салсан гэж гэр бүлийнхэн нь олон нийтийн сүлжээнд мэдэгджээ. Түүний эгч Тиарна Хэмпсон "Түүний сүүлийн өдрүүд амьдралынх нь хамгийн сайхан өдрүүд байсан гэдэгт итгэлтэй байна" гэжээ.