ИТЭВОНЫ ОСОЛ: “Оллоо, Энэ л мөн байх“

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
40
legacy:solongos/itaewon/221101170754-05-seoul-belongings.jpg
legacy:solongos/itaewon/221101162514-04-seoul-belongings.jpg

Өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хотын Итэвонд Халлевүүний баяр тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн цугласан. Улмаар бөөгнөрөл үүсгэж, амьсгал боломжгүй болтлоо нэгнийгээ шахаж, дарсан тул 156 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

Улмаар өнөөдөр Сөүл хотын нэгэн сургуулийн биеийн тамирын зааланд Итэвон хотын гудамжинд амиа алдсан иргэдийн эд зүйлийг ар гэрийнхнээр нь таниулж, хүлээлгэн өгчээ. Гутал, цүнх, нүдний шил, дэвтэр, түрийвч, картын түрийвч, өнгөлөг малгай зэргийг шалан дээр дэлгэн байрлуулжээ.

legacy:solongos/itaewon/221101170759-06-seoul-belongings.jpg

Энэ үеэр хар хүрэм олсон эмэгтэй "Оллоо. Энэ л мөн байх" хэмээн цурхиран уйлсан. Мөн нөхөртэйгээ ирсэн эмэгтэй "Өвдөг давсан өндөр гутал олоод шалан дээр унасан" хэмээн Yonhap агентлаг мэдээлжээ.

Ковидын нөхцөл байдлаас улбаалж, БНСУ-д гурван жилийн турш олныг хамарсан арга хэмжээ болоогүй бөгөөд энэ жил Халлевүүний баярыг тэмдэглэж олноороо цуглана гэж цагдаа нар мэдэж байсан ч бэлтгэлгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

legacy:solongos/itaewon/221101161554-01-seoul-belongings.jpg

Үндэсний цагдаагийн газрын дарга Юн Хи Кеун өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр гүн бөхийж, "Бямба гарагийн шөнө цагдаагийн байгууллага анх удаа алдаа гаргасан. Яаралтай тусламжийн дуудлагад офицерууд зохих ёсоор хариу өгч чадаагүй. Цагдаагийн байгууллага хангалтгүй ажилласан" гэсэн юм.

legacy:solongos/itaewon/221101161606-03-seoul-belongings.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/11/02

    Энэ ер нь ямар ач холбогдолтой баяр вэ? Манайхан заавал тэмдэглэх албатай юу? Цаашид хоригловол ямар хохирол учрах гээд байна. Сайтар бодож ер нь хориглосон нь л дээр байх даа

  • З
    Зочин2022/11/02

    Энэ ер нь ямар ач холбогдолтой баяр вэ? Манайхан заавал тэмдэглэх албатай юу? Цаашид хоригловол ямар хохирол учрах гээд байна. Сайтар бодож ер нь хориглосон нь л дээр байх даа

  • З
    Зочин2022/11/02

    үр хүүхэдээ алдсан эцэг эхчүүд харамсалтай, энэ америкийн гажиг баярыг монголд хориглож ийм зүйл гарахаас эртхэн сэргийлэх ёстой шүү

  • З
    Зочин2022/11/01

    юутай гунигтай вэ