Хятадын Гуанжоу хотод хөл хориог эсэргүүцсэн оршин суугчид “бослого“ гаргаж байна

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Hyatad covid/huh hut/221115024756-02-china-covid-guangzhou-protests-intl-hnk.jpg

Хятадын өмнөд үйлдвэрлэлийн төв Гуанжоу хотод хатуу хөл хориог эсэргүүцсэн оршин суугчид гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Ковидын дэгдэлтийн голомт болсон хотын Хайжу дүүрэгт харанхуй болсны дараа олон хүн цугларч, хамгаалалтуудыг нурааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Жагсаалд хэдэн хүн оролцсон, хэр удаан үргэлжилсэн нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотой нийтлэлийг Хятадын интернетээс цензурдаж, маш хурдан устгажээ.