Б.Энхбаяр: Тэр жүжигчин залуу нэг хүний засаглалтай болъё гэж байна. Тийм засаглалд жагсах эрх бүү хэл үг хэлэх эрх чөлөө ч шалан дээр очно

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:b.enkhbayar gishuun/284602061_388175986660834_3364433903200372810_n.jpg

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг илэрхийлжээ. Тодруулбал,

"Нэг хүний засаглалтай болъё гэж авч байна. Бүр Орос шиг хатуу чанга гэх. Хэдхэн хоногийн өмнө Оросод сөрөг хүчний нэг удирдагчийг үзэл бодлоо илэрхийллээ гэж 8.5 жил хорих ял ногдуулсаныг тэр жүжигчин залуу мэдэж байгаа байгаа. Тийм засаглалд юун жагсах цуглах эрх бүү хэл үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ч шалан дээр очно. Хамгийн түрүүнд бараг чөлөөт уран бүтээлчид ажилгүй, орлогогүй болох байх шүү. Хүсэх юм биш" гэжээ.