“Нүүрсний“ хэрэгт холбогдуулан О.Дагвадоржийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shuuh/Shuuh.jpg

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан 20 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас “Саран инж девелопмент” ХХК-ийн захирал О.Дагвадоржийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, О.Дагвадоржийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.