Япон улс Хятадаас ирэх зорчигчдоос ковидын шинжилгээ авч, 7 хоног тусгаарлана

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Hyatad covid/60b76d0aa31024adbdcbbaad copy.jpg

Бээжин ирэх сард хилээ нээнэ гэж мэдэгдсэний дараа Хятадууд гадаад руу аялахаар захиалга өгч эхэлжээ. Тиймээс гадаадад зорчих хүсэлтэй Хятад иргэдийн паспортын мэдүүлгийг нэгдүгээр сарын 8-наас сэргээнэ гэж Цагаачлалын албанаас мэдээлсэн байна. Мөн аялал жуулчлалын сайтуудын хандалт эрс нэмэгджээ.

Гэхдээ Хятадын жуулчид бүх улс руу шууд нэвтрэх боломжгүй. Жишээ нь, Хятад аялагчдын хамгийн их очдог газруудын нэг болох Япон улс Хятадаас ирсэн бүх аялагчдаас Ковидийн шинжилгээ авч, 7 хоногийн турш тусгаарлах юм байна.