Хятадад 200 гаруй автомашин мөргөлдсөн томоохон осол гарч, нэг хүн амиа алджээ

Дэлхий дахинд
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:zagasaa/222/322609023_852381756079527_8998925266805529631_n.png

Хятадын Зэньжоу хотын Зэньшин Хуанхэ гүүрэн дээр өчигдөр /2022.12.28/ томоохон осол гарчээ. Тодруулбал, үзэгдэх орчин муу байсны улмаас 200 гаруй автомашин ар араасаа мөргөлдөж улмаар нэг хүн амь насаа алдсан байна.

Мөн орон нутгийн онцгой байдлын алба ослын газарт очиж автомашинд хавчуулагдсан хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулжээ.

legacy:zagasaa/222/322846727_2219212214947590_49461582379330711_n.png