Ёсзүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл, гомдол ИРЖЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
60
legacy:undram/undram.jpg

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гэр бүлийн гадуурх харилцаатай, хүчирхийлэл үйлддэг хэмээн олон нийтэд мэдээлж, улмаар хүүхдээ зодож "Зайл" хэмээн хөөж буй бичлэгийг сошиалд дэлгэсэн юм.

Тиймээс иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёсзүйн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Албан ёсоор өргөдөл, гомдол ирээгүй. Тиймээс бид шууд санаачилгаа барьж аваад УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, арга хэмжээ авах нь хуулийн хүрээнд боломжгүй. Ямар нэгэн санал гомдлыг ар гэр юм уу ТББ, эсвэл ямар нэг байгууллагаас ирвэл хэлэлцэнэ" гэж байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд олон иргэнээс Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна лээ. Хуулийн дагуу энэ асуудлыг ярих байх" хэмээлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ийм хүмүүс хууль тогтоогоод бид тэр хуулийг нь мөрдөж амьдарч байна гэдэг дэндүү гутамшиг

  • З
    Зочин

    Ene buzariig hen ingej tiogood bicheed bdag bnaa, unuugiin mongoliin emegnel gevyyl ene balai avgai l bh

  • З
    Зочин

    Ene buzariig hen ingej tiogood bicheed bdag bnaa, unuugiin mongoliin emegnel gevyyl ene balai avgai l bh

  • З
    Зочин

    УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын хороог хулгайчаар удирдуулах гэж. Монголын төр зуслангийн жорлон шиг болжээ. Хэлэх үг алгаа.

  • З
    Зочин

    Архидалдт янхандалт багш нарын дунд их байдаг. Олон жил ажилласан багш нар залуучуудыг архинд оруулдаг. Архи авч өгөхгүй бол гадуурхаж дарамталдаг. багш нар эцэг эхийн зөвлөл нэртэй өөрийг нь дэмждэг архичдын бүлэг бий болгодог.

  • З
    Зочин

    Архидалдт янхандалт багш нарын дунд их байдаг. Олон жил ажилласан багш нар залуучуудыг архинд оруулдаг. Архи авч өгөхгүй бол гадуурхаж дарамталдаг. багш нар эцэг эхийн зөвлөл нэртэй өөрийг нь дэмждэг архичдын бүлэг бий болгодог.