О.Тулга шүүгчдийн саналаар ялагдал хүлээж, ААШТ-ээс МӨНГӨН медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:9.20/tulga.jpg

Тайландын нийслэл Бангкок хотод болж буй сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байгаа ба тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд О.Тулга Узбекистаны тамирчин Шахбоз Юнусалиевтай финалдаж 3-н үе тэнцүүхэн үзсэн ч шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ.

Ингэснээр О.Тулга 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд мөнгөн медалийг хүртлээ.