Монгол Улс авлигын индексээр 180 улсаас 116-д жагсжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2026/02/84D0D8AC96224CF4954819D959080394.jpg

"Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас "Авлигын төсөөллийн индекс 2022" сэдвээр мэдээлэл өгөв. Энэ жил судалгаанд нийт 200 гаруй орноос 180 улсыг хамруулсан бөгөөд Монгол Улс 116-д жагссан байна.

Энэ талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын тэргүүн Л.Төр-Од "Ази номхон далайн улс орнуудаас хоёр улс буюу Шинэ Зеланд, Сингапурт авлигаараа хамгийн бага дүнтэй гарсан. Мөн Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсад авлигын түвшин буурсан байна. 2022 онд Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 33 оноогоор 180 орноос 116-д жагссан" гэв.

legacy:avliga index/4579BA9D-3E05-43E1-9249-5F9C70F909BC.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    dain dajin yaduu buurai zerleg shahuu heden ulsiin umnu l orson baina le dee huurhii

  • З
    Зочин

    Өмнө нь 180 орноос 111 орж байсан чинь одоо 116 -д орж ухарсан байна. Тэгэхээр Оюун-Эрдэнэ ЗГ авилгалтай тэмцэж авилгалын индексийг 111-ээс буулгана гэсэн чинь бүр өсчихсөн байна. Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчилнө гээд гадаадын ЭСЯ-дад баахан хэвлэл тарааснаар бидний авилгалын индекс өсчихлөө. Авилгалчдын шоронд хийх байтал түүнээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхдээ хүрэхээр бид яаж авилгалаа бууруулах билээ.