COIN: IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:koin hohirogch/IHC coin.jpg

Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгаж эхлээд буй. Тэгвэл Их Бит ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тодруулбал, Б.Гантиг "Их Бит" ХХК-ийн 33.1, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, мөн сарын 20-нд буцаж Монгол Улсад иржээ.

Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Наад Мөнхжин, Идэрээ нар чинь анхнаасаа л луйвар хийцгээсэн дээ. Оюунгэрэлийн хүү Идэрээ та нарын өгсөн мөнгөөр одоо АНУ-д сурч байгаа. Тэгэхээр ээж Оюунгэрэлээс нь мөнгөө авах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ider-od n Hun hulhidaad humuus hohirioj tegeed eej awgai oyungerel n IL garj baahan huuli bus ym yrij zasgiin gazriin esreg dugraad bga ym bn zailuul erewdujleh geed nuur amaaj ynzlahgui laiw hiigeel tenegtej egj bga ym bn zalilanguut songuuli deheheer baahan helmegdjilee gej hutcaad garaad irne biz hudalj luiwarjinguud eej huu 2