Ч.Өнөрбаяр: Тарж бутарсан гишүүддээ НЭЭЛТТЭЙ байх болно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:AN/намыы.jpg

Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр "Өнөөдөр Ардчилсан намын элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн өдөр болж байна. Ардчилсан намд цоо шинэ хуудас нээгдэж байна. Тарж бутарсан гишүүддээ бид нээлттэй байх болно. Бид нэгийгээ ад үзээд, цааш түлхээд байх зүйлгүй. Цаашид АН Монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсож чаддаг, шударгаар хөдөлмөрлөж байгаа бизнесмэн, ААН, иргэдээ дэмждэг хүчирхэг сөрөг хүчин байх болно гэдгээ хэлье" гэв.