Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдсан иргэдийн тоо 20,000 давжээ
10

Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 20,000 даваад байна. Гамшгийн цар хүрээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ анхааруулж байна.
Аврагчид нурангиас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа ч чичиргээнээс хойш бараг 100 гаруй цаг өнгөрсөн учир найдвар тасарч байгаа аж. Харин амьд үлдсэн олон мянган хүн орох орон, идэх хүнсгүй хүнд нөхцөлд байна.



