Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэртэйгээ шатаж амиа алджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-1.jpg

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн Зүрх-Уул гэдэг газарт Гэр шатсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг нэг минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 43 настай эрэгтэй Э/согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.