Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд болно
00

Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт болохоор тов гарсан билээ. Тэгвэл эл хуралдаан Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд болохоор болжээ.
Ташрамд дурьдахад, урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.



