Ховд аймагт 15 настай охиныг үеийнхэн охид биш НАГАЦ ЭГЧ НЬ ХӨНӨӨСӨН нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/huuhed/ховд 15 нас.jpg

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тэгвэл уг хэрэгт үе тэнгийнх нь охид хамааралтай, охины толгойг трубагоор цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад охиныг үе тэнгийнх нь охид бус нагац эгч нь хөнөөсөн байжээ. Одоогоор талийгаач охины нагац эгчийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.