ШУУД: Ховд аймагт 15 настай охиныг НАГАЦ ЭГЧ НЬ ХӨНӨӨСӨН гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/munkhbayar/071C686A-758F-4FC9-8F7A-A7BF96320BF7.jpg

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Тэгвэл уг хэрэгт үе тэнгийнхэн охид хамааралтай, охины толгойг трубагаар цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад охиныг үе тэнгийнхэн охид бус нагац эгч нь хөнөөсөн байжээ. Одоогоор талийгаач охины нагац эгчийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.