Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдагсдын тоо 34,000 давжээ
00

Өнгөрсөн даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас Турк, Сири даяар амиа алдагсдын тоо 34,000 давжээ. Турк улсад амиа алдагсдын тоо 29,605-д хүрсэн бол Сирид нас барсан хүний тоо 4,574 байна. Энэ тоонд Сирийн баруун хойд хэсгийн сөрөг хүчний хяналтанд байдаг 3,160 гаруй хүн багтаж байна гэж Авралын засгийн газрын эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.



