Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.

Тус дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.