Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
11 приус, 3 хонда фит машин хулгайлсан бүлэг этгээдийг саатуулжээ
00

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, дээрх гэмт хэргийг Г,Г,Э,М,А гэх 5 бүлэг этгээдүүд үйлдсэн байна. Тэд одоогийн байдлаар тоёота приус 11, хонда фит маркийн нийт 3 тээврийн хэрэгслийг Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжиж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.



