Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнөөдөр Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал болно
00

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч хоёрдугаар сарын 16-нд болсон юм.Хэлэлцүүлгээс өнөөдөр буюу Пүрэв гарагт гэм буруугийн шүүх хурлыг товлосон бөгөөд 09 цагт Улаанбаатар чуулгын байранд эхлэх тов гарчээ.
Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.



