Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2026/02/CHD_1351.jpg

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаад байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс хурлыг нээлттэй явуулах санал гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж байна.

Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.