Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлыг ирэх сарын 17-н хүртэл хойшлууллаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/sport/CHD_1473.jpg

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдааны товыг ирэх сарын 17 хүртэл хойшлууллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс хурлыг нээлттэй явуулах санал гаргасан юм.

Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.