ГХЯ: Японд үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж баривчлагдсан гэх монгол иргэний талаарх мэдээлэл ЭСЯ-нд ирээгүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:gadaad hariltsaa/334116451_205698092134006_3414528770638778584_n (1).jpg

Япон улсад үл таних эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь хулгайлсан 28 настай монгол залуу баривчлагдсан гэх мэдээлэл гараад буй. Эл хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад "Япон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан “Монгол улсын иргэн” гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдсан тухай мэдээлэл албан ёсоор манай ЭСЯ-д ирээгүй байна.

Гэмт хэрэгт холбогдсон иргэн тухайн улсын Прокурорын байгууллагад ЭСЯ-даа мэдэгдэх хүсэлт гаргавал энэ талаарх мэдээлэл ЭСЯ-нд албан ёсоор ирдэг. Харин хүсэлт гаргахгүй бол “Уг иргэний хувийн нууцыг хамгаалах үүднээс Цагдаагийн газар баривчилсан мэдээгээ ЭСЯ-нд илгээхгүй байх” журамтай" гэлээ.