ИНФОГРАФИК: “Та саналаа худалдсан уу“ гэх асуулгад иргэдийн 14 хувь нь “саналаа худалдсан“ гэжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 17 сек
00
legacy:2024/12/NewFolder/UZ.jpg
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

Өнгөрөгч өдрүүдэд Төрийн ордонд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөсөн. Энэ үеэр "Трансперенси Интернэшнл" судалгааны байгууллагын Монголын талын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал "Улс төрийн шударга байдал ба авлигын индекс" судалгааг танилцуулсан юм. Тэгвэл эл судалгаанд гарсан зарим мэдээллийг хүргэж байна.

-Авлигын индексээр Монгол Улс зургаан байраар ухарч, 116 дугаарт бичигджээ-

legacy:shilen nam/улс төрийн намын санхүүжилт  (2).gif

Авлигын төсөөллийн индекс гэдэгт олон нийтийн бодол гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн экспертүүд, бизнесийн манлайлагч нарын авлигын талаарх үзэл бодлыг хэмждэг. Экспертүүдийн үзэл бодолд эрх мэдэл хэрхэн хэрэгжиж байгаа талаарх олон нийтийн төсөөлөл тусгагдсан байдаг. Тэгвэл өнгөрөгч он авлигын индексийн үзүүлэлт энэ оны нэгдүгээр сарын 31-нд гарчээ. Ингэхдээ өмнөх онд 35 оноогоор 180 улсаас 110 дугаарт бичигдэж байсан бол энэ жилийн тухайд 33 оноогоор зургаан байраар ухарч, 116 дугаар байрт бичигджээ.

-МОНГОЛ УЛС: Сонгуулийн санхүүжилтээ хэрхэн тайлагнах нь тодорхойгүй улс-

legacy:shilen nam/улс төрийн намын санхүүжилт  (5).gif

Монгол Улс 2019 онд авлигын индексийн төсөөлөлд 35 оноо авч байжээ. Сонгуулийн санхүүжилтээ огт тайлагнадаггүй улс орнуудын дундаж оноо 34 байдаг. "Тайлагнах шаардлагатай боловч яаж тайлагнах вэ гэдэг нь байдаггүй улс орнууд 35 оноо авсан. Өөрөөр хэлбэл, манай улс эл ангилалд багтжээ. 55 улс оронд яаж тайлагнах уу гэдэг шаардлагууд нь тавигдсан, хэрэгжүүлэх арга хэмжээг заасан. Харин иж бүрэн тайлагнадаг улс орнууд 70 оноо авсан байдаг. 169 орны 480 сонгуулийн датад анализ хийсэн. Намын санхүүжилтийн асуудал нь шударга сонгууль явуулахад дэлхий даяар бэрхшээл учруулдаг. Талаас бага улс орнууд нь нам болон улстөрийн санхүүжилтийг журамласан бодлоготой байсан.

-СУДАЛГАА: Манай улсын судалгаанд оролцогчдын 14 хувь нь "САНАЛАА ХУДАЛДСАН" гэж хариулжээ-

legacy:shilen nam/улс төрийн намын санхүүжилт .gif

Монгол Улсад хамгийн сүүлд 2020 онд энэ чиглэлийн барометр судалгааг хийжээ. Эл судалгаанд сонгуулийн насны 1500 хүнийг оролцуулсан байна. Ингэхдээ иргэдээс "Та саналаа худалдсан уу" гэх асуултад манай улсаас судалгаанд оролцсон иргэдийн 14 хувь нь "Саналаа худалдсан" гэж хариулжээ. Уг судалгааг та бүхэн бүс нутгаар нь дээрх инфографикаас харж болно.

-Эрх баригч нам дангаараа шийдвэр гаргадаг улсуудын ангилалд Монгол Улс багтав-

legacy:shilen nam/улс төрийн намын санхүүжилт  (3).gif

Эрх баригч нам нь ямар нэгэн байдлаар зөвлөлдөх уулзалт хийдэггүй, дангаараа шийдвэр гаргадаг улс орон 32 оноотой байсан. Үүнд манай улс 35 оноогоор багтаж байжээ. 41 оноог хагас зөвшилцөл нэвтэрсэн улс орон. 61 оноо бүх салбарын, давхаргын санал бодлогыг төрийн бодлогодоо тусгадаг улс орон гэдэг ангилалд багтана.

-Монгол Улс нийт төсвийн 50 орчим хувийг нийтийн эрх ашгийн төлөө хуваарилдаг-

legacy:shilen nam/улс төрийн намын санхүүжилт  (4).gif

Аливаа шийдвэр гаргаж, бодлого боловсруулах, төсөв хуваарилахдаа цөөнх болон нийтийн эрх ашгийг хэрхэн тусгадаг талаар улс орнуудад оноо өгч, ангилахад дээрх байдлаар дата мэдээлэл гарчээ. Ингэхдээ манайтай төстэй оноотой буюу 34 оноотой улс орнууд цөөнх буюу тодорхой бүлэгт төсвийн 50 орчим хувийг, үлдсэн 50 хувийг олон нийтийн эрх ашгийн төлөө зарцуулдаг гэх ангилалд багтдаг аж.