Нүүрсний гэх хэрэгт гадаад улсын гурван иргэн яллагдагчаар татагджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 8 сек
10
legacy:2025/10/Nuursteewer.jpg

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 50 орчим мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 17 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 87 хүнийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 33 хэргийг шалгаж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 17 хэрэгт улс төрд нөлөө бүхий 9, нийтийн албан тушаалтан 49, хувиараа нүүрс тээвэрлэгч 8, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 36, гадаад улсын 3 иргэн байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 7 иргэн байна.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 хүнд холбогдох 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Одоо прокурорт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 24 хүнд холбогдох 1 хэрэг хянагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос орон байранд нэгжлэг хийх 76, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 19, мэдээлэл баримт бичиг гаргуулах 27, эд зүйл хураан авах 3, нийт 125 зөвшөөрлийг мөрдөгчид олгосон байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мафийн зохион байгуулалттай Монгол улсын тусгаар тогтнол, хил гааль, бүрэн эрхт байдлыг доромжилслн маш ноцтой хэрэг. Энэ хэрэгт холбогдсон бүхнийг заавал яллаж хариуцлага тооцож шоронд хорихгүй бол нүүрсний хулгайгаар хятадуудад хадгалуулсан манай хулгайч нарын мөнгө дараа нь төрийн эрх мэдлийг худалдаж авах улмаар монголыг хятадад худалдах эх үүсвэр болно. Төрийн тэргүүн байсан хүн, хууль тогтоох байгууллагын нөлөө бүхий гишүүд нам хамаарахгүй оролцож гүйцэтгэх засаглал сайд нар гүйцэтгэж хууль шүүх нь хамгаалж байгаа монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагаагүй бузартай хэрэг.