Гурван настай хүүг зодсон эрэгтэйг ХҮЧИНДЭХ зүйл ангиар шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:2026/01/noimagecopy.jpg

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн.

Уг мэдээллийн үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр хүүг зодсон Э-г Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.

Мөн өчигдөр ГССҮТ-өөс "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" хэмээн мэдээлэл өгсөн билээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    донтой сда нарыг хорих ангид өөрсдийг нь үхлүүд болго

  • З
    Зочин

    Донтой хүүхнүүд эргүй бол үхлээ юу...

  • З
    Зочин

    Дээд хэмжээ өгч нийгэм эрүүл болоход нөлөөлнө

  • З
    Зочин

    yu soliorood bgaan be? Yaj bodoxooroo 3-xan nastai nyalx yumiig xuchindene gej boddog bna aa. Yostoi neg esun shid ni guitssen novsh yum aa. Etseg ex ni yaj xumuujuulsiin be? Xuuxdee tamluulaad zoduulaad bdag ex ch yostoi ex yumaa. er xungui bol uxex gd bdiin bx daa. Xun durstei adgiin novshnuud

  • З
    Зочин

    балиар адгуус араатан новшыг насаар нь шоронд хатаа хүний нялх үрийг даанч дээ