Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдлоо

Дэлхий дахинд
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:бнхау/shiiii1.jpg

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 14 дүгээр Их Хурлын анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөөдөр хуралдаж Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн даргаар дахин сонголоо. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа тэргүүний суудлаа хадгалж таван жилээр БНХАУ-ыг удирдахаар болж байна.

Дашрамд сануулахад, 2018 онд Хятадын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараагаар тэрбээр дахин сонгогдох нөхцлөө бүрдүүлсэн гэж Олон Улсын шинжээчид дүгнэсэн бөгөөд ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх ажээ.