Гурван настай хүүг зодсон Э-ийн залилангийн хэргийг илрүүлэн, хорих санал гаргасан ч шүүхийн шатанд хянагдаж байхдаа Э нь оргон зугтаасан байжээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
60
legacy:3x3/3 настай хүүг зодсон.jpg

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүхдийг зодсон гэх иргэн Э-ийн залилангийн хэргийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод байна.

Тодруулбал, иргэн Э нь У, Ж нартай бүлэглэн 2018 оны есдүгээр сараас 2020 оны арван хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана” хэмээн бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулж, 110 гаруй иргэнээс нийт 1.6 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас хэргийг хянаад 2022 оны аравдугаар сард яллах дүгнэлтээ шүүхэд шилжүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын ажиллагаа дуусч хэрэг шүүхэд шилжсэн байжээ.

Гэтэл шүүгдэгч Э нь хэрэг шүүхийн шатанд хянагдаж байхад шүүхээс оргон зайлсан байна. Тиймээс энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажлыг даалгаж, 2022.12.04-ний өдрөөс цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжлах ажлыг явуулсан аж.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оо

    Ymr muuhai humuus geheeree iim bdg bnaa eh hun iim bj bolkuu shd aimr ymbee

  • З
    Зочин

    Манай шүүх ийм л байгаа юм. Хүчин, луйвар, хулгай хийсэн гэмт хэрэгнтүүдийг чөлөөлдөг.

  • З
    Зочин

    олны өмнө цаазал

  • З
    Зочин

    cagdaa nar yaahaaraa huuhed alhaar ni udriin dotor olj togtoogood , zalilan bolhoop ni heden jileer haigaad oldgui um. Nootoi l baina

    • K
      Kk

      Harin tiin kk. Shuuh ji aldsana ch geh shg alnaa neeree

  • З
    Зочин

    Baby killer iig shorond ooriinh shuluun gedsiig delbeleh heregtei tamlan zovooh heregtei