ОСКАР: Шилдэг эмэгтэй жүжигчин Мишель Ёо “Энэ бол итгэл найдвар, боломж“

Дэлхий дахинд
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:оскар/78645152.jpg

95 дахь удаагийн Оскарын наадмаас 7 номинаци хүртсэн "Everything Everywhere All at Once" киноны гол дүр болох жүжигчин Мишель Ёо шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарлаа.

legacy:оскар/336025807_128704319965898_1681994487393962379_n.jpg

Тэрбээр шагнал гардан авахдаа, "Энэ бол итгэл найдвар, боломжийн гэрэлт цамхаг. Мөрөөдөл биелэдэг" гэжээ.

Малайзын нэрт жүжигчин Мишель Ёо нь 1962 оны наймдугаар сарын 6-нд төрсөн бөгөөд залуудаа Малайзын миссийн тэмцээний шагналыг хүртэж, "Номхон далайн хатан хаан", "Мисс Мумба" зэрэг цолыг хүртэж байсан удаатай.